Компаний танилцуулга

‘’Альфа филтер’’ ХХК –нь бүх төрлийн шүүлтүүр үйлдвэрлэлийн салбартаа анхдагч бөгөөд 2013 оноос эхлэн олон улсын стандартын шаардлагыг хангасан түүхий эд материалаар бүх салбарт ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн агаарын шүүлтүүр, бүх төрлийн авто машины агаар, тос, түлш, гидрийн шүүлтүүрүүдийг эх орныхоо хэрэглэгчдэд хямд үнээр, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэгч үндэсний үйлдвэрлэгч юм.
 

Бид 2019 оны байдлаар монгол улсын дотоодын нийт хэрэгцээний 10 орчим хувийг дангаараа ханган нийлүүлж, нийт бүтээгдэхүүний төрлөөс хамааран  жилд дундажаар 300-500  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 388 төрлийн бүтээгдэхүүнийг 164 албан байгууллага, 160 гэрээт борлуулагч, хувь хүмүүстэй тогтмол хамтран ажиллаж дэлхийд өрсөлдөхүйц брэндийг бий болгох эрхэм зорилго тавин ажиллаж байна.

 

 

Харилцагч байгууллагууд