Чанарын удирдлага

Манай команийн Агаар шүүгчийн үйлдвэр нь үйлдвэрлэлээ “Агаар шүүгчийн үйлдвэрлэл болон бүтээгдэхүүн дээр тавигдах шаардлага” MNS ISO 5011 болон  “Тос болон шингэн урсгалын шүүлтүүрийн үйлдвэрлэл болон бүтээгдэхүүн дээр тавигдах шаардлага”  MNS ISO 3877–2 стандартуудын шаардлагуудын дагуу үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд үйлдвэрлэлийн үндсэн дамжлага тус бүр дээр чанарын хяналт хариуцсан ажилтан хяналт тавин ажилладаг.

 

 
 
 
 

Манай үйлдвэр нь өдөр дутамын үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн Аюулгүй ажиллагааны дүрэмийг нарийн баримтлан ажилладаг бөгөөд ажлын байрны нөхцөл нь дуу шугианы аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага  MNS 5002:2000, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй MNS4990:2000, Ажлын байрны гэрэлтүүлэг MNS4996:2000 зэрэг холбогдох бүх стандарт шаардлагуудыг хангасан. 

Манай бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлөх бас нэг гол хүчин зүйл нь үндсэн болон туслах түүхий эдийн чанар байдаг. Бид үндсэн түүхий эд болох шүүлтүүрийн цаасан материалыг  ХБНГУ –ын HV бренд болон АНУ –ын 3N брендийн цаасыг импортлон үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд тухайн агаар шүүгчийн техникийн шаардлагын дагуу үйлдвэрлэхийн тулд дээрхи брендийн 30 орчим төрлийн агаар нэвтрүүлэлттэй шүүлтүүрийн цаасыг ашигладаг.   

 

 
 

Үндсэн түүхий эд болох шүүлтүүрийн цаасан дээр тавих хяналтыш бид YG461E загварын шалгах машинаар агаар нэвтрүүлэх чанар болон дифференциал даралтаар  шалгадаг. Энэ машин нь олон улсын ISO 9237:1995Textiles -- Determination of the permeability of fabrics to air, Германы DIN 53887-1986. Testing of textiles; determination of air permеability of textile fabrics стандартуудын шаардлагыг хангасан түвшинд материалын агаар нэвтрүүлэлтийг шалгадаг.