Захиралын мэндчилгээ

Манай компанийн цахим хуудсанд тавтай морил.

 

     Юуны өмнө бидэнтэй хамт байж, манай бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд тусалж, дэмжидэг бүх хэрэглэгч байгууллага, хувь хүн та бүхэндээ халуун талархал дэвшүүлье. Манай байгууллагын үйл ажиллагааны амжилт нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цуцашгүй хөдөлмөрлөхөд оршдог хэмээн “Альфа филтер” ХХК -ны нийт хамт олон үздэг билээ. Бид хэрэглэгчдээ байнга сонсож, хамтдаа хөгжин дэвждэг. Мөн бид хэрэглэгчдийнхээ төлөө илүү ихийг, илүү чанартайгаар хийхийг зорин ажилладаг бөгөөд Та бүхний ирээдүйн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахын төлөө салбарынхаа хөгжлийн тэргүүн эгнээнд явах зорилт тавин ажиллах болно. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, хэрэглэгчидийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чиглэлээр бид онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа дуулгахад нэн таатай байна.

 

     Манай компани нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг ихэсгэх болон бүтээгдэхүүнийхээ чанарыг ОУ –ын стандартыг хангах түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд холбогдох бүхий л стандартуудыг баталж, туршилтаар баталгаажуулах үйл явц тасралтгүй явагдаж байгаа билээ. Иймд та бүхний дэмжлэг туслалцаанд бид үргэлж талархаж байгааг илэрхийлэхийн ялдам, та бүхний хүлээлтийг үргэлж давуулан биелүүлэхээ амлаж байна.

 

 

“Альфа филтер” ХХК –ны цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

 

Гүйцэтгэх захирал:       Адъяа Хэрлэнбаатар