Чимээгүй дайсан

        Авто машины хөдөлгүүр нь үргэлж  хурд ихтэй хөдөлж, гадаргуугаараа өөр хоорондоо үрэлдэж байдаг метал эд ангиудаас бүрддэг. Энэхүү үрэлтээс шалтаалан тодорхой хугацаанд хөдөлгүүр халж, уламаар метал эд ангиуд тэлсэнээр чөлөөтэй хөдлөх боломжгүй болдог. Хөдөлгүүрийн тос нь тухай эсэргүүцлийг багасгаж, хөдөлгүүрийг чөлөөтэй хөдлөх нөхцлийг бүрдүүлэх болон эд ангиудыг элэгдэхээс хамгаалах үүрэгтэй хамгийн гол туслах материал юм. Хөдөлгүүр нь үргэлж эсэргүүцэл багатай чөлөөтэй хөдөлж байх ёстой учираас түүнд ашиглагдаж буй тос ямар нэгэн гадны хольцгүй цэвэр байх ёстой байдаг. Тийм учираас хөдлгүүр нь ажиллах явцадаа тосоо үргэлж шүүж, цэвэрлэж байх ёстой юм. Иймд хөдөлгүүрийн найдваратй ажиллах нөхцөл нь тухайн тосны чанараас гадна тухайн шүүлтүүрийн чанараас их хамаарна. Тосны шүүр нь өөрийн шинж чанараас хамааран ашиглагдах хугацаа нь харилцан адилгүй байдаг бөгөөд  ихэнхидээ ашиглах хугацаа нь туулах зай буюу километр –р бичигдсэн байдаг. Жишээ нь 5000, 10000, 15000 км гэх мэт. 

 

        МУ –ын дотоодын хэрэглэгчидийн хувьд аж ахуй нэгжүүдэд ашиглагдаж буй том оворын тээврийн хэрэгслүүд тодорхой зай, норм хугацаагаар сольж байхад суудлын авто машин хэрэглэгч хувь хүмүүс хавар, намарын үйлчилгээ хийх үедээ тосны шүүрээ сольдог.  Тосны шүүлтүүрийн дэлхийд танигдсан брендүүд болох Mann, Henkst, SCT, Max, Fleetguart зэрэг бүх төрлийн шүүлтүүрүүд монгол улсад борлогдож байгаа  хэдий ч сүүлийн жилүүдэд хуурамч, чанар муутай бүтээгдэхүүнүүд ихээр борлогдох болсон нь хэрэглэгчидийг урт хугацаанд чимээгүй хохироосоор байна. 

 

        Хуурамч болон чанар муутай шүүлтүүрийг та авто машиндаа хэрэглэснээр таны авто машины хөдөлгүүрийн ажиллагаанд шууд муугаар нөлөөлөхгүй хэдий ч хэсэг хугацааны дараа таны хөдөлгүүр эсвэл хөдөлгүүрийн ямар нэг эд анги нь доголдож, эцэстээ ямарч ажиллагаагүй болж эвдрэх ба таньд хэдэн сая төгрөгөөр тоологдох материаллаг болон материаллаг бус хохирол учирах эрсдэл үүсэх юм. Иймд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, авто машиныхаа найдвартай ажиллагааг хангах хамгийн анхан үйлчилгээ нь чанартай шүүлтүүрийг сонгож, норм хугацаанд нь сольж хэвших шаардлагатай юм. 

 

Чанартай тосны шүүрийг таньж мэдэхийн тулд түүний бүтэцийг мэдэх хэрэгтэй байдаг учир тосны шүүрийн бүтэцийг тайлбарлая. 

 

Тосны шүүрийн бүтэц

 

  1. Их бие буюу гадар – Энэхүү гадар нь тосны шүүрийн жигд ажиллагаанд гол нөлөөлөх хэсэг бөгөөд доторхи элементүүдийг бүрэн бүтэн байлгаж, жигд ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. Хэрэв шүүлтүүрийн гадар их бие нь стандарт бус хэт ниймгэн тохиолдолд тухайн шүүлтүүрийн битүүмжлэл ажиллах явцадаа бүх хэсэгээрээ алдагдах аюултай. 
  2. Шингэн тосны орж, гарах урсгалыг хангах тусгаарлагч таг – Энэ нь орох, гарах  урсгал бүхий тусгаарлах нүхтэй ган төмөр таглаа, дотор ханан тор байдаг бөгөөд шүүх элемент зориулалтын дагуу ажиллах нөхцлийг бүрдүүлэх зориулалтай. Хэрэв тухайн элементүүд нь стандартын дагуу биш материалаар хийгдсэн тохиолдолд шүүх элемент хэлбэрээ алдаж, урагдах аюултай байдаг. 
  3. Нягтруулах резин, хаалтууд – Энэ элемент нь тосны жигд урсгалыг хангах, тос гадагшаа алдагдахаас хамгаалсан эд анги юм. Тухайн элементүүд нь даралт даах болон халуун, хүйтэн нөхцөлд ажиллах чадвартай байх ёстой байдаг. Хэрэв тосны шүүлтүүрийн нягтруулах резин болон хаалтууд нь чанар муутай бол тос асгарах болох тос орох гарах урсгалыг тусгаарлаж чадахгүй цэвэр болон бохир тоснууд холилдох аюултай байдаг. /Зарим төрлийн чанар муутай шүүрүүд зардал хэмнэн үүднээс оролт, гаралтын хаалтгүй хийгдсэн байдаг/
  4. Шүүх элемент / шүүлтүүрийн цаас /  - Энэ нь тосны шүүлтүүрийн хамгийн гол хэсэг юм. Тосны шүүлтүүр нь тухайн шүүх тосны хэмжээнээс хамаарч нийт шүүх талбай нь тодорхойлогддог бөгөөд шүүлтүүрийн нугалааны өргөн, тоо нь стандартын дагуу байх ёстой. Тосны шүүлтүүрийн шүүх цаас нь халуун шингэн орчинд ажилладаг учир тусгай зориулалтын цаасыг 180 С0 –д 20 минут шарж, халуунд тэсвэртэй цавуугаар наах ёстой байдаг.  Харин чанар муутай шүүрүүд нь зардал хэмнэх үүднээс шаардлага хангахгүй цаас ашиглах болон шүүлтүүрийн цаасыг огт шарахгүй угсардаг. Энэ тохиолдолд тухайн шүүх элемент нь норм хугацаанаасаа өмнө цоорч, урагдаж, шүүх чадваргүй болдог. 
  5. Нягтруулах пүрш – Энэ эд анги нь  тосны шүүрийг тусгаарлах, нягтруулах болон шүүх элементийг жигд байрлуулж, тосны урсгалыг тогтвортой урсах нөхцлийг бүрдүүлэх зориулалттай юм. Хэрэв пүрш нь хат муутай ган төмөрөөр хийгдсэн тохиолдолд ажиллагааны явцад тосны шүүр нь нягтруулах чадвараа алдах аюултай. 

 

 

Тосны шүүрийн чанарыг хэрхэн тодорхойлох вэ? 

 

        Мэдээж хэрэг ОУ –ын шаардлагыг хангасан бренд бүтээгдэхүүнүүд нь бүгд стандарт нормын дагуу үйлдвэрлэгдэж, тодорхой лабараторын дүгнэлтээр баталгаажсан байдаг учир түүний чанарт эргэлзэх шаардлагагүй юм. Гэвч сүүлийн жилүүдэд  хуулбарлан хийсэн эсвэл хэт хямд үнэтэй  бүтээгдэхүүнүүд дотоодын зах зээлд ихээр борлуулагдах болсон нь хэрэглэгчидийг маш их төөрөгдүүлж байна. Чанартай чанаргүй тосны шүүрийг шалгах үндсэн арга нь лабараторын туршилт эсвэл задаргаа хийх байдаг. Гэвч бид үргэлж энэ туршилтыг хийх боломжгүй учир хамгийн энгийн шалгуурт дараахь 2 арга байдаг. Үүнд:  

 

  1. Тосны шүүрийн жин  - Доторхи элементүүд стандартын дагуу хийгдсэнээр чанартай бүтээгдэхүүн нь хуурамч /чанаргүй / бүтээгдэхүүнээс ихэвчлэн 10 – 20 хувиар илүү хүнд жинтэй байдаг.
  2. Үнэ – чанартай хийцээр стандартын дагуу үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд зах зээлд бодит үнээр борлуулагддаг. 

 

        Хэрэв жолооч та өөрийн техник хэрэгслээ найдвартай урт удаан эдэлж, зардал багатай ашиглахыг хүсч байвал одооноос шүүлтүүрийн элементүүдийнхээ чанар, ашиглалтын хугацаанд анхаарах хэрэгтэй болохыг мэргэжилтнүүд үргэлж зөвөлж байдагыг та анхаарахад илүүдэхгүй болов уу.  

 

Таны сонгосон шүүлтүүрийн элемент таньд чимээгүй дайсан эсвэл таньд учирч болох хэдэн саяар тоологдох зардлыг хэмнэх шалтаан болох үгүй нь таны сонголт !!!