Төмөр зам

 

Альфа филтер ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 25 орчим хувь нь төмөр замын тээврийн салбарт ашиглагдаж буй илчит тэрэгний дизель хөдөлгүүрийн агаар, тос, түлшний шүүр болон бусад төрлийн шүүлтүүрийн элементүүд байдаг. Зөвхөн 2017 оны байдлаар жилд дунджаар 23 төрлийн 25 мянган ширхэг шүүгч элементийг Улаанбаатар Төмөр Зам ХНН, Монголын Төмөр Зам ТӨХК –д техникийн шаардлагын дагуу захиалгаар үйлдвэрлэн нийлүүлсэн байна.

Бидний үйлдвэрлэж буй хөдөлгүүрийн агаар, тос, түлшний шүүр болон бусад шүүлтүүрийн элементүүдийг Монгол улсад ашиглагдаж буй 2ТЭ116УМ, 2ТЭ116УД, 2М62УМ, ТЭМ2, ТЭМ18ДМ, ДАШ7, 2ЗАГАЛ, Evolution, SKD4 зэрэг илчит тэрэгнүүдэд 2014 оноос хойш ашиглагдаж байгаа билээ.