Ялгах, ангилах шүүлтүүр

 

Үйлдвэрлэлийн салбарт ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн эдэлгээг уртасгах, ашиглагдаж буй түүхий эд материалыг ангилах болон үйлдвэрлэлийн хаягдал, бохирдлыг үргэлж ялгах шаардлагатай байдаг. Альфа филтер ХХК нь өөрсдийн түхий эд, материал, технологийн боломж дээр тулгуурлан төрөл бүрийн ялгах, ангилах шүүлтүүрүүдийг бүх төрлийн тоног төхөөрөмж эсвэл үйлдвэрийн хэсэгт зориулан үйлдвэрлэж байна.  Манай компани нь анхан шатны бохирдлыг ялгах зориулалттайгаар энэ төрлийн шүүлтүүрийг ихэвчлэн баяжуулах болон дахин боловсруулах үйлдвэрүүдэд үйлдвэрлэн нийлүүлж байна.